Д.Энхбат: Бүх зүйл өгөх замаар явдаг. Бизнес ч гэсэн...

Д.Энхбат: Бүх зүйл өгөх замаар явдаг. Бизнес ч гэсэн...

- Монголчууд дэлхийн бусад орноос юугаараа ялгаатай вэ?
- Азаар бидэнд суурь хүчин зүйлүүд нь бусад улсыг бодвол ирсэн юм. Байгаль, орон зай, энхтайван, ардчилал, шашны мөргөлдөөн байхгүй, Африк шиг ДОХ-т идэгдсэн зүйлгүй гэх мэт. Өөрөөр хэлбэл, биднээс хамаарахгүй зүйлс дэх өгөгдөл нь өгөгдчихсөн. Үүгээрээ бид маш их азтай. 

Харамсалтай нь энэ үнэ цэнийхээ зүг чигээ алдчихсан учраас үнэтэй машин, тансаг байшинг их гоё гэж бодоод байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд, энэ эд зүйлсийг бид дэлхийн хаанаас ч олж болно. Мөнгөөр худалдаад авч болно. Харин бидний алдаад байгаа зүйлс дахиж мөнгөөр олж авч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

- Тэр үнэт зүйлсээ бид хаанаас олж авах вэ?
- Гол асуудал нь лидер хүний нийгмийн үүрэг үнэт зүйлийг өөртөө тээж олон түмэнд харуулж явах ёстой. 

Шударга байна гэдэг нь юуг хэлдэг вэ, Монгол Улсын эрх ашгийг хамгаална гэдэг нь юу гэсэн үг юм гэдгийг лидерүүдээс харж явдаг. 

  • Хүн аливаа зүйлийг ном уншиж ойлгохоосоо илүү өөрийнхөө манлайлагчийг харж тэдгээр үнэт зүйлсийг олж хардаг. Өөрөөр хэлбэл, лидер гэдэг нь бидний луужин. Гэтэл лидер нь тэдгээр үнэт зүйлсийг тээхгүй бол нийгэм төөрөгдөлд орчихдог. 
  • Манлайлагчдаас ёс суртахуун шаардаад байдаг утга нь энэ юм. 
    • Улс орны үнэт зүйлийн тогтолцоо, түүнийгээ дагасан институт байхгүй байгаа юм. Үүнийг гадныхан юу гэдэг вэ гэхээр манлайлал дутна гэж хэлдэг. Монголын өнөөдрийн хамгийн том асуудал манлайлал, засаглал.
    • Бид одоогийн байгаа байдлаа 30 жил судаллаа, туршлаа. Асуулт нь бид цаашид энэ зарчмаараа явж болохгүй болчихсон л гэсэн үг. 
  • Би УИХ-д сууж байхдаа ч ярьж л байсан. Өнгөрсөн хугацаанд улстөрчид улстөрийн асуудлаа л шийдсэн. Хоёр, гурван нам байгуулсан, сонгууль явуулсан. Ингээд бусад бүх зүйлийг хаясан. Бид бүгдээрээ л үүнийг мэдэж байгаа. Залуучуудын, хүүхдүүдийн, эмэгтэйчүүдийн байгууллага нь өнөөдөр ямар байдалтай байгаа юм.  Өөрөөр хэлбэл бид нийгмийн институтүүдээ хийгээгүй. 

Үндсэн хуулиа өөрчилнө гэж хэлээд байгаа юм. Үндсэн хуулиас илүү энэ нийгмийн институтээ иргэд өөрсдөө буюу гурван саяулаа нийлээд байгуулах ёстой болж байна.  

 

- Өнөөдөр болон ирээдүйд болох олон чухал өөрчлөлтийн талаар маш сонирхолтой мэдээллүүд өдөр тутам гарсаар байна. Дани улс дэлхийд анх удаа “Дижитал ертөнцөд суух” Элчин сайдтай болно гэдгээ зарласан. Технологийн томоохон компаниудыг бүхэл бүтэн улс үндэстэн гэж үзэж болохоор болоод байгаа. Харин Монгол энэ дунд юу бодож суух ёстой вэ?
- Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Югаас Сингапурыг өөрчлөхөд хамгийн хэцүү зүйл юу байсан бэ гэж асуусан байдаг. Тэгэхэд тэрбээр “Би хүмүүсээ хөгжингүй орны хүмүүс шиг сэтгэдэг болгох л хамгийн хэцүү байсан” гэдэг. 

Өнөөдөр Монголчууд бид бүгдээрээ улаан паспорттой. Дэлхийн хаагуур ч чөлөөтэй явж байна. Англи хэлтэй хүн олон. Дэлхийн түвшний боловсролыг олон хүн авсан. Мэдээлэл хаанаас ч авч болно. Тэгсэн хэрнээ бидний ярьж байгаа бүх зовлон Монголынх байдаг. 

Үүнтэй холбоотой нэг гоё жишээ хэлье.

... Израйль залуучууд хэлэхдээ дэлхийн хамгийн их мөнгөтэй, баян газар ирчихээд мөнгө олж чадахгүй бол яаж бизнес хийх юм гэж хэлж байсан. Яагаад гэвэл Бээжин өнөөдөр дэлхийн хамгийн их саятнууд амьдардаг хот. Нью-Йоркоос том. 

  1. Одоо харж байгаа биз. Тэр залуучууд ямар ч саадгүй сэтгэж байна. Тэгвэл бид яагаад монгол дотроо сэтгээд байгаа юм. Монголоос гарахыгаа асуудал гэж бодоод байгаа юм. 
    • Дижитал ертөнц яагаад ийм ер бусын хурдтайгаар тархаж байна вэ гэхээр нээлттэй ертөнцийг улам нээлттэй болгож дээрээс нь хүмүүсийг өөр хооронд нь холбож өгч байна.
    • Бидэнд бүх боломж байгаа мөртлөө сэтгэлгээний хувьд хаалттай хэвээр байгаад байна.
  2. Тийм учраас Монголчууд сэтгэлгээгээ өөрчлөхгүй л бол технологи тусч болж чадахгүй.Фэйсбүүк байсан ч гэсэн хоорондоо хэрэлдээд л дуусна. 
  3. "Асуудал технологидоо биш, тэр байтугай мөнгөндөө ч биш. Төмөр зам, онгоцондоо ч биш. Асуудал нь бид өөрсдөө яг хэвэндээ байгаад буйд байна"

Өөрөөр хэлбэл, асуудал технологидоо биш, тэр байтугай мөнгөндөө ч биш. Төмөр зам, онгоцондоо ч биш. Асуудал нь бид нар яг хэвэндээ л байгаад буйд л байна.  Тэгэхээр Ли Куан Югийн хэлээд байгаагаар хүмүүсийн энэ баригдмал сэтгэлгээг өөрчилчихвөл яг өнөөдөр бид Туулын хөндийд хэрэлдээд сууж байх шаардлагагүй.

Барьцаа хөрөнгө 3-с доошгүй удаа зээл авсан (нийлбэр дүнгээр 6-с доошгүй сар)
Зээлийн хэмжээ Нийт авсан зээлийн хэмжээ нийлбэр дүнгээр 30 сая төгрөгөөс доошгүй
Зээлийн хугацаа Зээлийн хугацаа хэтэрч байгаагүй бол ВИП зээлд хамруулна.
Зээлийн хүү

Нийт авсан зээлийн хэмжээ нийлбэр дүнгээр 30 сая төгрөгөөс доошгүй 

  1. Төгрөг 3,8% - 4%
  2. Ам.доллар 3,2% - 3,6%
Хөнгөлөлт, урамшуулал

Нийт авсан зээлийн хэмжээ нийлбэр дүнгээр 30 сая төгрөгөөс доошгүй 

  1. 3-с доошгүй удаа зээл авсан (нийлбэр дүнгээр 6-с доошгүй сар)
  2. Нийт авсан зээлийн хэмжээ нийлбэр дүнгээр 30 сая төгрөгөөс доошгүй
  3. Зээлийн хугацаа хэтэрч байгаагүй бол ВИП зээлд хамруулна.
Нөхцөл

Нийт авсан зээлийн хэмжээ нийлбэр дүнгээр 30 сая төгрөгөөс доошгүй 

  1. Банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
  2. Хангалттай шаардлага хангасан барьцаа хөрөнгөтэй байх.

Банкууд хүүгээ нэмээд миний бизнесийг хаагаад, боогоод байна гээд л суугаад байх хэрэггүй. Бээжин, Нью-Йорк яв л даа.

Би сая хоёр сарын хугацаатай гадаад руу аялал жуулчлалаар яваад ирлээ.

Ингэхэд, Зүүн Өмнөд Азийн орнуудаар хос хосоороо мотоцикл уначихсан европ залуучуудтай зөндөө таарлаа. 

Таван долларын буудалд хоноод Азийн бүх орноор аялаад явж байсан. Уулзаад цай уугаад суухаар нэг жилийн хугацаатай ажлаасаа чөлөө авчихсан маш олон орноор ингээд аялал хийгээд явж байгаа тухайгаа ярьдаг. Тэдгээр залуу өөрсдийгөө энэ ертөнцөд амьдрахад сургаж байна.